Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь: Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага

Энэхүү гарын авлагыг албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжилга хийхэд нь сэтгүүлчдэд туслах зорилгоор бүтээлээ.

ОУХБ-аас анхлан боловсруулсан уг гарын авлагыг “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат (MNG/17/50/EUR)”-ны хүрээнд 2020 онд ОУХБ-ын зөвлөх баг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран монголын сэтгүүлчдэд зориулан шинэчилж гаргасан юм.

ОУХБ-аас АНУ-ын Хөдөлмөрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бриж II төсөл”-ийн хүрээнд 2024 онд энэхүү гарын авлагыг дахин шинэчилж, албадан хөдөлмөр, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгалаа.